–Манай компани ОХУ-ын “Роснефть” компаниас бензинээ авч байгаа. Зургадугаар сард авч байсан үнэ долдугаар сард тонн тутамдаа 100-200 ам.доллараар өссөн. Энэ наймдугаар сард авах үнэ ч мөн өсөх хандлагатай байна. Хэдийгээр Засгийн газраас Онцгой албан татварын хуулиар зохицуулалт хийж нэлээд хөнгөлөлт үзүүлсэн байгаа хэдий ч үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрсэн. Өнгөрсөн долдугаар сард улсын баяр наадам болохын зэрэгцээ маш олон аймгийн ойн баярын арга хэмжээ боллоо. Тиймээс баяр наадмын үеэр хэрэглэгчдээ өмнөх үнээр нь бензинээр хангах бодлого баримталж ирсэн. Цаашид энэ үнээр явах боломжгүй болсон хэмээн тайлбарлалаа.
Харин дээрх компаниудын борлуулж буй дизель түлшний үнэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа юм. Цаашид БНХАУ-аас авах бензиний үнэ ОХУ-аас авснаас илүү учраас үнэ өсч болзошгүй гэдгийг компаниуд ярьж байна.
Тэгвэл өнөөдөр 18.00 цагийн байдлаар “Магнай трейд” болон “Содмонгол” компаниуд үнээ нэмээгүй байв. Диспетчерүүдтэй нь утсаар холбогдоход “Одоогийн байдлаар үнэ нэмэх чиглэл ирээгүй” байна хэмээж байсан юм.