Ой, хээрийн түймрээс сэргийлэхийг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Ой, хээрийн түймрээс сэргийлэхийг анхааруулж байна

Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Ялангуяа иргэд хашааны өнжмөл өвсөө шатаах, цогтой үнс нурмаа ил задгай асгах, ой, хээрт гал түлж бүрэн унтраахгүй орхих зэрэг нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 оны 3 дугаар сард Онцгой байдлын газар 6 удаагийн гал түймрийн дуудлага хүлээн авснаас байлдааны тархалт хийж унтраасан 5, иргэд унтраасан 1 дуудлагатай байлаа. Дээрх дуудлагаар цаг алдалгүй түргэн шуурхай ажилласны үндсэнд 2 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирч болох 21 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Иймд, хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж