АНУ-ын хөрөнгийн зах зээлээс хөрөнгөө татаж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын хөрөнгийн зах зээлээс хөрөнгөө татаж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоны дараа дэлхийн хөрөнгийн зах зээлд гарч ирсэн өсөлтийг өдөөгч “Трампфляцийн худалдаа” төгсгөлдөө орж байна гэмээр дохио улам тодорч байна.

Индекс S&P 500 ба хөрөнгийн сангаас урсах урсгалын график

Bank of Americaбанкны  сүүлийн  тайланд бичигдсэнээр, хөрөнгө оруулалтын сангуудаас $8,9 тэрбум долларын хөрөнгө гадагшилсан байв. Энэ нь сүүлийн 38 долоо хоногийн хамгийн бага үзүүлэлт боллоо. Хамгийн том нөлөө банкны салбарт туслаа.Тэнд жилийн эхнээс хамгийн эрчимтэй хөрөнгийн урсгал ажиглагдав.

Эрсдэлийн хөрөнгөөс гаргасан  мөнгө хаашаа оров? Гол төлөв өрийн зах зээл рүү шилжжээ.

Lipper агентлагийн мэдээгээр бол АНУ-ын татвартай үнэт цаасны сангуул  гуравдуггаар сарын 22-ноор төгссөн долоо хоногийн  дотор бэлэн мөнгөөр $8,3 тэрбум  долларыг залгив. Сүүлийн найман сард харагдаагүй үзүүлэлт байв. Энэ бүгдийн хажуугаар  санхүүгийн салбарт хөрөнгө оруулдаг сангуудаас  хөрөнгө оруулагч нар $1,3 тэрбумыг татсан нь 2015 оны долдугаар сараас  хойших хамгийн  доогуур үзүүлэлт болжээ.

Сүүлчийн долоо хоногуудын энэ хоёр тохиолдол нь хөрөнгө оруулагч нарт АНУ-ын шинэ засаг захиргаа фискалийн болон зохицуулалтын өөрчлөлтийг гарган хувьцаа болон үнэт цаасны илүү өндөр үнийг барьж чадна гэдэгт эргэлзээ төрүүлж эхэлснийг харуулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр хөрөнгө оруулагч нар америкийн хувьцаанд цохилт өгөн үнэт цаасны арай аюулгүй бүс рүү зугтацгаалаа.S&P500 ба Dow Jones Industrial Average индексүүд өнгөрсөн мягмар гарагт нэг хувиар алдагдалтай байсан юм.

Хөрөнгө оруулагч нар АНУ-ын хөрөнгийн биржээс хөгжиж буй орнууд ба Европын зах зээлийг илүүд үзжээ Хувьцааны сангуудаас цэвэр гарсан урсгал нэг тэрбум доллар болсон ч  гадаад оруулсан  хөрөнгө оруулалт $3,8 тэрбум доллар болсон байна.

Хөгжиж буй зах зээлүүд дэх сангууд 2,2 тэрбум долларын ашигтай байсан нь 2016 оны наймдугаар сараас хойших дээд үзүүлэлт болжээ. Европын хувьцааны  сангууд 2015 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаагаа $636 сая долларыг татлаа. Японы хувьцааны сангуудаас $593 доллар гадагшилсан нь өнгөрсөн оны долдугаар сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж