Гуравдугаар сарын 30-нд 49 настай золгосон Селин Дионы шилдэг дуунуудаас танилцуулъя.
BEAUTY AND THE BEAST, 1991
“My Heart Will Go On” дуугаараа Селин Дион амжилтад хүрсэн гэж бодож байгаа бол том алдаа болно. Дуучны дэлхий алдар нэр нь диснейн зурмал киноноос эхэлсэн юм. Тэрхүү зурмал кино нь Америкийн ТОП-10-т багтаад барахгүй Дионд “Грэмми”, “Оскар” хоёрыг авчирсан юм. Ийм амжилтын дараа “Beauty And The Beast” цомгоо гаргахгүй өнгөрч болно гэж үү? Түүнийг Селин хийсэн юм.
POWER OF LOVE,1993
Дуучны ээлжит цомог нь “The Colour of My Love” нэртэй, өөрийн менежер, багш Рене Анжелилтай тогтсон хайртдаа зориулжээ. Дэмжигчид нь цомгийг тэр даруйд нь уралдан авцгаасан гэдэг. Цомогт хэд хэдэн хүчтэй хитүүд байсан ч наяад онуудын Женнифер Рашийн ковер “The Power of Love” дуучин эмэгтэйн гол шлягер болон “Титаник” гарч иртэл үлдсэн юм.
BECAUSE YOU LOVED ME, 1996
Ерээд оны дунд үеэр Селин Дионы карьер оргилдоо хүрэв. Дайан Уоррены зохиосон “Because You Loved Me” уянгын дуу Роберт Редфорд, Мишель Пфайффер нарын оролцоотой “Сэтгэлд ойр” уянгын кинонд орж ирсэн тэр агшинд “Falling into You” цомог шилдгээр нэрлэгдэн хит №1 болсон юм. Бүх оргилуудыг байлдан дагуулсан цаашаа явах замгүй мэт санагдаж байв. Гэтэл тийм биш ажээ. Жилийн дараа нь төгсжилтөд хязгаар байхгүйг Дион харуулсан билээ.
MY HEART WILL GO ON,1997
Селин Дион 1997 онд"Let’s Talk About Love” гэх Барбра Стрейзанд ба Bee Geesэхлээд Лучано Паваротти ба Брайан Адамс зэрэг оддоор дүүрсэн боломжийн блокбастер цомгоо гаргалаа. Дионы намтарт хамгийн хурдан зарагдсан цомог нь тэр болов. Цомог арван удаагийн цагаан алтан пянз болсноос гадна түүхэнд “Титаникийн” гэж оржээ. Жеймс Хорнер, Уилл Женнингс нарын зохиосон “My Heart Will Go On” дууль Дионд дахиад л “Грэмми”, “Оскар” хоёрыг авчирсан юм. Тэрбээр бүхний таних дуучин болж чадлаа. Дууг анхны дуулалтаар бичсэн гээд бод доо.
I’M YOUR ANGEL,1998
Урт хугацаагаар завсарлахын тулд Дион ээлжит амжилт авчирсан цомгоороо ерээд онуудыг төгсгөлөө. These Are Special Times” гэсэн нэртэй Зул сарын цомогт нь “I’m Your Angel” гэсэн R. Kelly-ийн хамт хослон дуулсан багтсанаар дэлхий дахиад л түүний авьяасын өмнө сөхөрлөө.
I’M ALIVE, 2002
“A New Day Has Come” гэсэн цомгоор тэр эргэн ирснээ зарлан 2002 оны хавар худалдаанд гаргалаа. Шүүмжлэгч нар ярвайн хүлээн авч, цомгийн гүйлгээ нь удаан байсан ч “I’m Alive” дуу нь үзэгчдэд ямар төвшний дуучинтай тулгарч буйг сайтар сануулав.
EYES ON ME, 2007
Хаа сайгүй амжиж явдаг will.a.m урлангийн “Taking Chances” цомгоос дахин бичүүлсэн трек нь моодны олимпийн rnb-бүсгүйчүүд оргилд нь Селин Дион ганцаар үлдэх чадвартайг харуулсан юм.
LOVED ME BACK TO LIFE, 2013
Зургаан жил чимээгүй байгаад Дион алмайруулам хүчтэй “Loved Me Back to Life” цомгоороо 2013 онд эргэн ирээд үзэгчид, шүүмжлэгч нараа шагшруулж байлаа. Ерээд онуудын сээтгэнүүр софт-дуульсаас хорвоо уйджээ гэдгийг энэ цомог харууллаа. Цомог бүтээхэд хуучин найз нар Дайан Уоррен, Бэбифейсаас гадна залуус ажиллажээ. Гол трекийг нөгөө нэг Сайи дуулсан сонсогдлоо. “Loved Me Back to Life” цомгийг сонсоод үзээрэй. Сайийн өнгөөгийн хөтөлбөрт яагаад тэр байж болдоггүй юм бэ?
Бэлтгэсэн Ш.МЯГМАР