АНУ-ын ерөнхийлөгчийн хүрээний төлөөлөгчид хувийн компанийн албан тушаал, эзэмшдэг хувьцаанаасаа татгалзсаар байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын ахлах зөвлөх, хүргэн Жаред Кушнер /Иванка Трампын нөхөр/ төрийн хүн болохын тулд өмнө нь өөрт хамаарч байсан 266 албан тушаалаасаа татгалзжээ. Энэ тухай Цагаан орны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байв.
Энэ мэтчилэн хувийн компанид ажиллаж байсан ерөнхийлөгчийн ойрын хүрээнийхэн өмнөх албан тушаал, эзэмшдэг үнэт цааснаасаа татгалзаж байгаа тухай Цагаан ордны төлөөлөгч сэтгүүлчдэд өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийхдээ онцолжээ.
Тэрбээр жишээ татаж, 35 настай Жаред Кушнерын тухай ярьсан байна. “Goldman Sachs” банкны захирал асан, Трампын зөвлөх бөгөөд Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Гэри Кон 120 хоногийн хугацаанд хөрөнгө оруулалтын банкны хувийн үнэт цаасны хөрөнгийг цэгцэлж, нэг тийш болгоно гэдгийг дуулгажээ.
Цагаан ордон гол ажилтнуудынхаа жилийн орлогын талаар ил тод мэдээлж байхаар бэлтгэж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР