Германы телевизийн ARD суваг өндөр зэрэглэлийн тамирчдын сэргээшийн асуудлаарх ээлжит цувралаа олон нийтэд дэлгэлээ. Ээлжит нэвтрүүлгийг Ням гаригт цацсан бөгөөд ОУОХ /Олон улсын Олимпийн хороо/ 2008 оны Бээжингийн олимпийн медальт тамирчдын сэргээш хэрэглэсэн баримтуудыг нууцалж байгаа хэмээн буруутгалаа.
Найруулагч Хайо Зеппельта энэ удаагийн цувралаараа Бээжингийн олимпод оролцсон Ямайкийн хөнгөн атлетикийн багийн тамирчдын цуснаас хориотой бэлдмэл болох метилгексанамин илэрсэнийг нуун дарагдуулсан гэлээ.
ОУОХ болон Сэргээшийн эсрэг олон улсын агентлаг /WADA/ энэ тухай мэдэж байсан ч тамирчдын цуснаас илэрсэн хориотой бэлдмэлийн тун өчүүхэн бага байсан гэсэн шалтгаанаар хэргийг лавшруулж шалгаагүй ажээ.
2008 оны Бээжингийн олимп нь Ямайкийн тамирчдын хувьд оргил үе байсан юм. Ялангуяа Усайн Болт энэ олимпод гялалзсан. Усайн Болт Бээжингийн олимпоос гурван алтан медаль хүртсэн. Гэсэн ч Ямайкийн багийн тамирчин Нест картераас сэргээш илэрсэн учраас багийн үзүүлэлтээр авсан алтан медалийг нь сүүлд хураасан билээ. Усайн Болт нийтдээ олимпоос есөн алтан медаль хүртэж байсан.
А.ТУЛГА