Хаана хамгийн олон ажилгүйчүүд байдаг бол? Эсвэл аль улсынхан баярлаж цэнгэж амарч тухлахыг илүүд үздэг вэ? Ийм асуултад хариулт олохоор судлаачид дэлхийн улс үндэстнүүдийн ажилсаг хийгээд залхуу чанарыг харьцуулжээ. Ертөнц дээрх хамгийн ажилсаг ард түмэн бол тайландууд. Энэ улсад ажилгүйдэл ердөө 1,01 хувь байдаг. Дэлхийн өөр ямар ч улсад ийм үзүүлэлтийг олж харж чадахгүй. Тайчуудын араас Сингапур орно. Тэнд ажилгүйдлийн хувь 2.1-ээс хэтэрдэггүй. Харин Хятадад 4.3 хувь. Цагаан арьстнуудаас хөдөлмөрч нь норвегууд.харин хамгийн залхуу хүмүүсийг испаничууд гэдэг. Энэ улсын хүн амынх нь 19.5 хувь нь ажилгүй гэсэн статистик гарчээ. Гэхдээ ажилгүйчүүдийн тоог гаргахдаа Африк тивийг бүр мөсөн тооцооноос хасч байж хамгийн залхуу буюу амарч тухлах, наргиж цэнгэх дуртай ард түмнийг тодорхойлсон гэнэ.