Какурюу Ананд Улаанбаатарын гавъяат болов

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Какурюу Ананд Улаанбаатарын гавъяат болов

Японы сумо бөхийн дээд зиндаанд Сан-Яаку цолыг тогтмол найдвартай хамгаалж, амжилттай барилдаж байгааг нь үнэлэн Улаанбаатар хотын иргэн Мангалжалбын Какурюу Анандыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өөрийн биеэр гардуулж баяр хүргээд, сонирхолтой, үзүүштэй уран барилдаануудаараа сумо бөхийг чимж, амжилтаа улам бататган, ахиулахыг хүсэн ерөөлөө.

Сумо бөхөөр барилдаад 10 жил болж буй Хакурюу Ананд өнгөрсөн 5 дугаар сарын барилдаанд 12, 7 дугаар сарын барилдаанд 10 давж, арслан цолны болзол хангасан бөгөөд 9 дүгээр сарын барилдаанд 10-аас дээш давбал арслан цол хүртэх юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж