Монгол, БНАСАУ-ын багуудын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

Монгол, БНАСАУ-ын багуудын тоглолт болно

Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр өнөөдөр 16.00 цагаас “Эрчим”-БНАСАУ-ын “Кинг Ван Ча” багуудын тоглолт болно. Энэхүү тоглолт Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний хоёр дахь тоглолт юм.  

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб БНАСАУ-ын лигийн 15 удаагийн аварга “04-р сарын 25” багтай өнгөрсөн сарын 14-нд эхний тоглолтоо хийж, 6:0-оор хожигдсон билээ. Тэд энэ удаа хоёр дахь тоглолтоо “Кинг Ван Ча” багтай хийхээр болоод байна. Өнөөдрийн тоглолтын тасалбарын үнэ таван мянган төгрөг бөгөөд телевизийн шуд дамжуулалтыг хийхгүй юм байна. Харин http://www.eurosport.com/football/afc-cup холбоосоор үзэх боломжтой аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж