Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хотоо ногооруулж, утаанаас салгахаар шаргуу ажиллаж байна. Энэ ажлын нэг хэсэг нь нийслэлийн Баянгол дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэр дэхь “Хөгжлийн шинэ гарц” ТББ-ын гүйцэтгэсэн “Чингүнжавын гудамж”-ны тохижилт юм. Нийтийн амралт зугаалганд зориулж байгуулсан уг цэцэрлэгт хүрээлэн зургаан мянга гаруй ам метр талбайг хамаарч байна.
Өмнө нь нийслэлийн нэгэн иргэнд олгосон байсан энэхүү газрын захирамжийг Хотын дарга цуцалж, улмаар нийслэлчүүддээ зориулж амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан газартай болгожээ. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн иргэд УИД-ын өмнө хөгжмийн аяар оргилдог усан оргилуур бүхий амралт чөлөөт цагаа өнгөрөөх газартай болсон бол энэ удаад Баянголчууд орой үдшийн цагаар хүүхэд хөгшдөө дагуулан зугаацах газартай боллоо. Энд хэдхэн хоногийн дотор нүд баясгатал ургадаг зүлэг ногоорч, хоёроос гурван янзаар оргилдог усан оргилуур, орчны иж бүрэн тохижилт иргэдийг баярлуулж байв.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn