Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоод, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн ойр орчмын 50м хүртэлх талбайд хальтиргаа гулгаа болон хог хаягдлыг цэвэрлэх ажилд өргөнөөр оролцуулах ажлыг Хороодтой хамтран зохион байгуулж хяналт тавьж ажиллалаа. Цэцэрлэгийн ажилтнууд хүүхдийн тоглоомын талбайн хайс, хашлага, тоглоомнуудыг, аж ахуйн нэгж байгууллагууд 2017 оны 04 д үгээр сарын 1, 2-ны өдрүүдэд байгууллагынхаа ойр орчмын хайс, хашлагыг угааж, хог, хаягдлыг цэвэрлэв. Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайн хайс, хашлагыг угаах, будах ажлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн ажилтнууд үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ЧД