GS1 Mongolia (Дэлхийн стандарт нэг монгол нийгэмлэг НҮТББ) нь Бельгийн Брусель хотноо байрладаг, дэлхийн 112 улсыг гишүүнчлэлдээ нэгтгэсэн олон улсын GS1 байгууллагын албан ёсны гишүүнчлэлтэйгээр “865” бүхий зураасан кодыг Монгол улсад олгох, хэрэгжүүлэх онцгой эрхтэй цорын ганц итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхий байгууллагаар томилогдон ажиллаж байгаа билээ.
GS1-ын төв байгууллагатай хийсэн барааны тэмдэг, зохиогчийн эрх болон гишүүнчлэлийн гэрээгээр GS1 Mongolia нь GS1-ын лого, тэмдэг, тэмдэглэгээнүүд, цахим хуудас, домайн нэр, гишүүд, хэрэглэгчдийн мэдээлэл, 865 бүхий зураасан код, цахим болон хэвлэмэл ном, гарын авлага, танилцуулга, эмхэтгэл, товхимлуудыг эзэмших, ашиглах онцгой эрхтэй болно.
Иймд та бүхэн доорх хаягаар хандан өөрсдийн бараа, үйлчилгээндээ олон улсын хэмжээнд бүртгэлтэй, хүчин төгөлдөр бүхий стандарт зураасан код авахаас гадна ба манай шинэ оффис дээр ирж тус байгууллагын албан ёсны гишүүнчлэл болон эрхийн гэрчилгээтэй танилцаж хамтран ажиллана уу. (хаяг, утас өөрчлөгдсөн байгааг анхаарна уу).
Холбогдох хаяг:
GS1 Mongolia, ХУД, 19-р хороолол,
Морьтон цогцолбор, 9 давхар
Утас: 77 000 865
Мэйл: info@gs1mn.org
Вебсайт: www.gs1mn.org
Facebook: GS1 Mongolia