"Монгол бөхийн өргөө"-нд ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Ардчилсан намын 27 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаантай.
Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн нь 3 сая төгрөгийг авах бол шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд тус бүр 1,5 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгох юм байна.
Мөн энэхүү барилдааны үеэр Дархан аварга Х.Баянмөнх шинээр гаргасан гурван боть номоо шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд гардуулах аж.
Ч.БОЛОР