Хүүхдийн эрх, хамгааллын ажил дээр онцгой анхаарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.04.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрх, хамгааллын ажил дээр онцгой анхаарч ажиллана

Өнөөдөр Баянгол дүүргийн “Хүүхдийн төлөө зөвлөл” Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар хуралдаа. Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаанд яг энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдаж тус хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм. 

Өнөөдөр болж буй хуралдаанаар Баянгол дүүргийн нийт хүн амын 7,2 хувь нэн ядуу айл өрх байна гэсэн судалгаан дээр үндэслэн, тэдгээр айл өрхийн хүүхдийн эрх зөрчигдөж байна уу? Үгүй юу? гэдэгт дүүргээс хяналтаа сайжруулан ажиллах хэрэгтэйг Засаг дарга онцоллоо. Мөн хурдан морь унаач хүүхдийн хамгааллын асуудал, саяхан 29 дүгээр дунд сургуульд гарсан хүүхдийн хүчирхийллийн хэрэг гээд хүүхдийн эрх, хамгаалал зөрчигдсөн хэргүүд гарсан. Баянгол дүүрэгт ч гэсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурдаг тусгай сургууль байдаг. Тэнд орчин нь ямар байгаа болон хүүхдийн эрх зөрчигдөж байна уу? Үгүй юу? гэдэгт онцгой анхаарах шаардлагатайг хуралдаанаар онцоллоо.

Баянгол дүүрэг нь Хүүхэд хөгжлийн ордонтой. Тус ордонд хүүхдүүд төрөл бүрийн дугуйланд хамрагдаж, ном уншиж сурч боловсорч байна. Хэдийгээр хүүхдийн хөгжил, хүний хөгжилийн төлөө ажил хийгдэж байгаа ч иргэн бүрээ нэг бүрчлэн шат шатандаа мэддэг байх нь чухал гэдгийг зөвлөлийн гишүүдэд анхаарууллаа.

Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаанаар Хүүхдийн зөвлөлийн тэргүүн болоод гишүүдээ батламжилж, “Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрэм”-ийг нийт гишүүдэд танилцуулан 2017 оны ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа.

ЭХ СУРВАЛЖ: БГД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж