ФОТО: Хаврын чуулганы нээлт

Хуучирсан мэдээ: 2017.04.05-нд нийтлэгдсэн

ФОТО: Хаврын чуулганы нээлт

Аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын таван, билгийн тооллоор хаврын дунд харагчин туулай сарын шинийн есний найралт одтой энэ өдрийн 10 цаг 08 минутад Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган үйл ажиллагаагаа эхэллээ. 

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэв. Хаврын ээлжит чуулганы нээлтэд Улсын Их Хурлын гишүүдийн 71,1 хувь буюу 54 гишүүн хүрэлцэн ирсэн байлаа.

Xуулганы нээлтэд Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж