Махны үнэ буурсангүй | News.MN

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурсангүй

Гарсан төл мэнд бойжиж хур бороотой сайхан зунаар мал сүрэг зузаан тарга хүч авсан ч Баян-Өлгий аймагт мал махны үнэ буурахгүй л байна. Мал болон хүнс, түүхий эдийн зах дээр хонь 80 000-130 000 төгрөг, кг махны үнэ 4000-5000 төгрөг, нэхий 12 000, ямааны арьс 3000, ноолуур 50 000, адууны шир 25 000 төгрөг байна. Мал махны үнэ ханш ийнхүү өдий болтол буурахгүй байгаагийн шалтгааныг малчид том малын тоо толгой өнгөрсөн оноос цөөрсөн болон бензин шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Харин наймаачин ченжүүд малчдаас авсан мал тус бүрийн үнийг 5000-аас дээш төгрөгөөр өсгөн хэрэглэгчдэд дамлан борлуулдгаа нуусангүй ээ.

А.Зул

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж