Дэлхийн тэргүүн баячуудын гэргий

Хуучирсан мэдээ: 2017.04.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэргүүн баячуудын гэргий

Хэдэн тэрбумын орлоготой тэргүүн баяны эхнэр гэхээр гоо сайхны салон, үсчний газраас үдшийн цэнгүүн руу явсан ганган чамин супермодель байдаг гэх нийтлэг ойлголт бий. Гэвч үнэндээ бүгд ч бас тийм биш ажээ.

МАРК ЦУКЕРБЕРГИЙН ЭХНЭР ПРИСИЛА ЧАН

Фейсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар 50 тэрбум ам.доллар гэж тоологдсон. Тэр Харвардын оюутан байхдаа ирээдүйн эхнэртэйгээ анх танилцжээ. Присила түүний шинэ санаа бүхнийг дэмжиж, амжилтад хүрнэ гэдэгт үргэлж итгэдэг байсан гэнэ. Тэд 2012 оны тавдугаар сарын 19-нд гэрлэсэн. Хуримын ёслолоо өөрсдийнхөө гэрт тун даруухан тэмдэглэжээ. 2015 оны арванхоёрдугаар сарын 2-нд хосууд анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.

УОРРЕН БАФФЕТЫН ГЭРГИЙ АСТРИД МЕНКС

Уоррен Баффет дэлхийд хамгийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг. Түүний хөрөнгө 70 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн. Тэрбээр эхнэр Астридтайгаа 1970-аад онд учирчээ. Тэр үед ирээдүйн эхнэр нь зөөгч байсан гэдэг. Тэд хоорондоо 16 насны зөрүүтэй ч хайр дурлал бүхнээс хүчтэй гэдгийг харуулж яваа хүчирхэг хосууд юм.

БИЛЛ ГЕЙТСИЙН ЭХНЭР МЕЛИНДА

Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс 80 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. 1980-аад онд компанийнхаа томоохон арга хэмжээний үеэр Билл ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Тэр үед Мелинда Microsoft-ын ажилтан байв. Тэд 1994 онд гэрлэсэн, өдгөө гурван хүүхэдтэй. Билл, Мелинда Гейтс нар дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн санг үүсгэн байгуулагчид билээ.

ЛАРРИ ПЕЙЖИЙН ЭХНЭР ЛЮСИНДА САУТВОРТ

Ларри Пейж бол “Google”-ийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Түүний хөрөнгө 30 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн. Өөрөөс нь долоон насаар дүү эхнэрийнх нь талаарх мэдээлэл хомс байдаг. Мэдээж тэр олон нийтийн анхаарлаас зайдуу, нам гүм амьдралыг эрмэлздэг гэнэ.

ЖЕФФ БЕЗОСЫН ЭХНЭР МАККЕНЗИ

Amazon онлайн худалдааны сайтыг үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө 60 тэрбум ам.доллар. Тэрбээр 1992 онд ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. “Бидний ажлын өрөө зэргэлдээ оршдог байсан. Өдөр бүр түүний гайхамшигтай инээдийг сонсдог байлаа. Түүнд яаж дурлахгүй байх билээ?” гэж хожим нь МакКензи “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Хосууд жилийн дараа гэрлэсэн бөгөөд өдгөө дөрвөн хүүхэдтэй өнөр гэр бүл болжээ.

РИЧАРД БРЭНСОНЫ ЭХНЭР ЖОАН

Virgin Group-ыг үүсгэн байгуулагч Ричард Брэнсоны хөрөнгө 5 тэрбум ам.доллар. Ричард эртний эдлэлийн дэлгүүрт ирээдүйн эхнэртэйгээ анх учирсан гэдэг. Тухайн үед Жоан гэр бүлтэй байсан ч Ричард жил гаруй уйгагүй хичээсний эцэст эхнэрээ болгож авчээ. Жоан нөхрөөсөө салаад Ричардтай гэрлэсэн гэнэ. Өдгөө тэд хоёр хүүхэдтэй.

АМАНСИО ОРТЕГАГИЙН ГЭРГИЙ ФЛОРА ПЕРЕЗ МАРКОТ

Zara, Massimo Dutti, Pull & Bear, Stradivarius, Bershka, Oysho, Uterque, Lefties гээд олон арван загварын брэндийг нэгтгэсэн Inditex гүрний босс Амансио Ортегагийн хөрөнгө 70 тэрбум ам.доллар хол давжээ. Флора түүний нарийн бичгээр ажилладаг байсан гэнэ. Тэд 2001 онд гэрлэжээ.

СТЕФАН ПЕРССОНЫ ЭХНЭР КАРОЛИН

H&M-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Стефан Перссон 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Түүний эхнэр Каролин хэвлэлийн дурангаас дайждаг нэгэн гэнэ. Нам гүм амьдралыг эрхэмлэдэг тэд тун энгийн амьдардаг. Хосууд гурван хүүхэдтэй ажээ.

БЕРНАР АРНОГИЙН ЭХНЭР ЭЛЕН МЕРСЬЕ

Dior, Givenchy, Selin, Lacroix, Kenzo, Guerlain, Sephora, Hennessy, Moёt & Chandon, Dom Perignon, Pommery, Veuve Clicquot, Krug гээд загварын орнуудыг гартаа атгасан Бернар Арногийн 30 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ. Тэр эхнэртэйгээ хөгжмөөр дамжуулан танилцжээ. Бернар сонгодог хөгжимд дуртай, харин Элен мэргэжлийн төгөлдөр хуурч юм. Хосууд 1991 онд гэрлэсэн, тэд таван хүүхдийн эцэг, эх ажээ. Гэхдээ тэдний хоёр нь Бернарын анхны эхнэрээс төрсөн, Элен харин нөхөртөө гурван хүүхэд төрүүлж өгчээ.

МАЙКЛ ДЕЛЛИЙН ЭХНЭР СЮСАН

Майклын хөрөнгө 20 тэрбум ам.доллар. Тэр “сохор болзоо”-гоор ирээдүйн эхнэртэйгээ танлцжээ. Сюсан триатлоны тамирчин. Усанд сэлэх, дугуй унах, гүйх зэргийг төгс хослуулсан нь Майкл Деллийн сэтгэлийг эзэмдсэн гэдэг. Тэд дөрвөн хүүхэдтэй ажээ.

МАЙКЛ БЛУМБЕРГИЙН ЭХНЭР ДИАНА ТЕЙЛОР

Майкл Блумберг бол улстөрч, энтерпреньер, Нью-Йорк хотын амбан захирагч байсан нэгэн. Түүний хөрөнгө 40 тэрбум ам.доллар. Майкл анхны эхнэрээсээ салсан бөгөөд 2000 оны үеэс Дианатай болзож эхэлжээ. Одоогоор тэд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа гэнэ.

ДЭВИД КОХЫН ЭХНЭР ЖУЛИЯ

Худалдаа, хөрөнгө оруулалт, газрын тосны боловсруулалт, химийн үйлдвэрлэл гээд олон салбарыг хамарсан бизнесийн их гүрний тэргүүн Дэвид Кох. Түүний хөрөнгө 40 тэрбум ам.доллар. Тэрбээр 20 жилийн өмнө эхнэртэйгээ гэрлэсэн бөгөөд хосууд өдгөө гурван хүүхэдтэй ажээ. Жулия олон нийтийн арга хэмжээнд тун цөөхөн оролцдог. Ихэнх цаг заваа гэр бүлдээ, мөн Кохын нэрэмжит хүмүүнлэгийн сангийн үйл ажиллагаанд зориулдаг гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж