”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.04.05-нд нийтлэгдсэн

”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт боллоо

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-ы нээлт өнөөдөр /2017.04.05/ Дорноговь аймгийн Зүүнбаян багт болж, нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, аймгийн Хөдөлмө халамж, үйлчилгээний газрын дарга Д.Цэндмаа, "Доншен газрын том Монгол ХХК"-ийн Ерөнхий захирал Сү Ян Чуан, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Азжаргал, аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Төмөртогоо болон Сайншанд суманд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал бол зөвхөн нэг сар яриад болих асуудал биш өдөр тутам аль ч салбарт яригдаж байх чухал сэдэв юм. Энэ нэг сарын хугацаа бол бидний ажлыг эрчимжүүлэх сар гэж ойлгож болно. 2016 онд үйлдвэрийн осол 4 бүртгэгдэж өмнөх оныхоос буурсан ч бид ослыг гарсны дараа нь биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлж, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах нь чухал бөгөөд ажил явагдаж байгаа газарт аюул, эрсдэл дагалдаж байдгийг санаж өдөр тутам ажилдаа хянамгай хандаж байх хэрэгтэй. Аж ахуйн нэгж, байгууллагууд сарын аяны арга хэмжээг маш үр дүнтэй шинэлэг байдлаар зохион байгуулж оролцохыг уриалж байна" гэсэн юм.

Нээлтийн дараагаар "Доншен газрын тос Монгол ХХК"-иас тос ачих хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургалтыг зохион байгуулж, мөн ХАБЭА-н салбар зөвлөлөөс "Доншен газрын тос Монгол ХХК"-ийн үйл ажиллагаатай танилцаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр шалган туслах ажлыг зохион байгуулж, заавар зөвлөмжийг өгсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: DORNOGOVI.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж