Дотоод эрсдэлийн хүчин зүйлсийг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2017.04.06-нд нийтлэгдсэн

Дотоод эрсдэлийн хүчин зүйлсийг тодорхойлно

Татварын албанд дотоод эрсдэлийг хөгжүүлэх, дотоод эрсдэл тооцох аргачлалыг боловсронгуй болгох, шинэчлэхтэй холбогдуулан татварын улсын (ахлах) байцаагчдад дотоод эрсдэлийн талаар мэдлэг олгох зорилгоор ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, профессор Б.Мөнхзаяатай хамтран “Дотоод эрсдэлийн хүчин зүйлсийг тодорхойлох арга зүй” сэдэвт сургалт, семинарыг 2017 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд эрсдэлийн менежментийн олон улсын улсын туршлага, Монгол улсын эрсдэлийн менежментийн өнөөгийн байдлаас танилцуулж, эрсдэлийг хэрхэн тодорхойлох, хэмжих, үнэлэх талаар мэдлэг олгож, багаар бодит кейс, дасгал ажиллуулж, цаашид өөрсдийн ажиллаж буй алба, нэгжид тулгарч буй эрсдэлийг тооцох шалгуур үзүүлэлтийг тодорхойлоход мэдлэг, дадлага олгосон сургалт боллоо. 

ЭХ СУРВАЛЖ: ТЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж