Э.Бэхбаяр Болгарт барилдана

Хуучирсан мэдээ: 2017.04.05-нд нийтлэгдсэн

Э.Бэхбаяр Болгарт барилдана

Болгарын Русе хотод Дан Колов болон Никола Петровын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 8-9-д болно. 55 дахь удаагийн тэмцээнд 40 гаруй орны 500-аад тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөхийн нийт 24 жинд болох юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д Б.Хатантуул, 75 кг-д Б.Цэцэгбаяр нарын гурван тамирчин оролцоно. Баг тамирчид Болгарт очоод байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж