Хүнд нөхцөлд амьдарч байсан Шетленд үүлдрийн одой морийг сайн дурынхан аварчээ. Тэд саяхан одой морийг Бельгийн амьтны хүрээлэнд хүлээлгэж өгсөн байна.
Одой морийг арваад жилийн турш багахан хэмжээтэй амбаарт хорьсон байсан бөгөөд сайн дурынхныг очиход хөдөлж чадахгүй болж, туурай нь явахын аргагүй болтол ургасан байжээ.
Сайн дурын ажилтнууд амбаарын хажуугаар санамсаргүй өнгөрч байхдаа одой морийг олж, “Animaux en Péril” хэмээх Бельгийн амьтны хүрээлэнд мэдэгдсэн байна. Энэ үед одой морины эзэн татгалзалгүйгээр тэдэнд морийг хүлээлгэн өгчээ.
Бельгийн амьтны хүрээлэнгийн ажилчид одой моринд Поли гэж нэр хайрлажээ.
Эрүүл одой морь нь ойролцоогоор 200 хүртэлх кг жинтэй байдаг бол Поли 69 кг жинтэй, алхаж чадахгүй болсон байв.
Амьтны хүрээлэнгийн ажилчид Полигийн туурайг тайрч, усанд оруулан, эрүүл, тохиромжтой орчинд асран хамгаалж байна.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: КУЛЬТУРОЛОГИЯ