“Хүүхдээ эхийн сүүгээр хооллоё” өдөрлөг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

“Хүүхдээ эхийн сүүгээр хооллоё” өдөрлөг үргэлжилж байна

“Хүүхдийг эхийн сүүгээр хоолоё” сэдэвт өдөрлөг өнөөдөр нийслэлийн III амаржих газрын өмнөх талбайд болж байна. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоног буюу 1-7-ны өдөр “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих” арга хэмжээг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Энэ жил харилцаа холбоо бол эхийн сүүний ашиг тус, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, хамгаалах талаар мэдлэг олгох үйл явцын салшгүй хэсэг юм гэсэн уриан дор нийт хүн амын дунд зохион байгуулах юм. Энэхүү өдөрлөгт ирсэн жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд болон эцэг эхчүүдэд эрүүл мэндийн сургалт болж байна. Үүнд, хүүхдийг хөрөөр хооллохыг ач тус, эхийн сүүний давуу тал, эмэгтэйчүүд хөхөө хэрхэн зөв арчилж, хавдраас хэрхэн сэргийлэх, шалгах зэрэг олон талын мэдээлэл өгөх юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж