Дорнод аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 9 дүгээр хуралдаан өчигдөр /2017.04.05/ боллоо. Хуралдаанаар аймгийн Засаг даргын нөөцийн сангаас санхүүжүүлэх шаардлагатай төсөл арга, хэмжээнүүд, Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бус шинжтэй хөтөлбөр арга хэмжээ, Зохион байгуулалтын арга хэмжээ зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал Залуучуудын хөгжлийн хөтөлбөр, Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Татварын хэлтсийн мэдээлэл, Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг хэлтсүүдийн 2017 оны зорилтод жилийн ажлын талаарх танилцуулгын талаар сонсож хэлэлцсэн юм. Үүнээс гадна хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.
Товч мэдээ
Дорнод аймгийн сумдын санхүүгийн албаны үйл ажиллагаанд 2017 онд дотоод хяналт, шалгалт хийхэд шаардагдах төсвийг баталлаа.
Дэлхийн хүүхдийн номын баярыг тохиолдуулан аймгийн Төв номын сангаас цэцэрлэгийн хүүхэд, эцэг эхчүүдийн дунд “Монгол ардын үлгэр”-ийн дүрийн тоглолт зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ.
Гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг Үзэмчин ардын соёл, урлаг, спортын “Алтан дөрөө” наадмыг 2017 оны 07 дугаар 21,22-ны өдрүүдэд Баянтүмэн суманд зохион байгуулахаар боллоо.
Орон нутгийн сэтгүүлчдийн Зүүн бүсийн зөвлөгөөнийг “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” сэдвийн дор 2017 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгуулах зэрэг бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN