УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, Олон улсын валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдэх ёстой. Эдгээр асуудал нь цаг хугацааны хувьд давчуу байгаа тул яаралтай шийдэх шаардлагатай байгаа юм. Тиймээс УИХ-ын чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг хуралдаж дээрх асуудлаар саналаа нэгтгэх аж. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2017.04.04/ хуралдаж, мэдээлэл хийсэн. Тэд төсвийн тодотголыг дэмжинэ. Ингэхдээ эрүүл бодитой тооцоог хийх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа юм. Харин ОУВС-гийн хөтөлбөрийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа билээ.
Т.НОМИН