Сэтгэл судлаач хүн юу хийдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Сэтгэл судлаач хүн юу хийдэг вэ?

Хорвоо дээр 3 төрлийн хүн
байдаг.

  1. Сэрээгүй гэдгээ ч мэдээгүй хүмүүс
  2. Өөрийгөө сэрсэн гэж боддог ч үнэн дээ гүн гүнзгий нойрондоо
    автан өөрсдийнхөө зүүдэнд амьдардаг хүмүүс.
  3. Жинхэнээсээ сэрсэн хүмүүс. Тэд юунд ч, хэнд ч автахгүйгээр
    жинхэнэ ухамсартай амьдардч чаддаг./Будда, Исүс, … гэх мэт/

   Эхний бүлэг хүмүүсийн хувьд зүгээр л урсгалаар
амьдарч байгаад нас нөгчдөг энгийн хүмүүс. Харин 2 дахь бүлэг хүмүүс
эхний бүлэг хүмүүсийг өөрсдийнхөө эрх ашиг, үзэл бодлын төлөө утсан
хүүхэлдэй шиг ашигладаг. Тэд өөрсдийгөө жинхэнэ үнэнийг танин мэдэж
бүгдийг ойлгосон гэж боддог. Тиймдээ ч цаашид үнэний эрэлд гарахаа байж
энэ дутуу дулимаг үзлээ орчлонгийн үнэн хэмээн бат итгэж  бусад
хүмүүсийг өөртөө итгүүлэхээр бүхнийг хийдэг. Энд л шашны мөргөлдөөн,
үзэл бодлын зөрчил зэрэг ээдрээтэй зүйлсийн суур нь тавигддаж олон
ээжийн хүү амь насаа алддаг. Үнэхээр тэнэг хэрэг биш гэж үү? Хэрэв Будда
Исүс хоёр зэрэгцээд амьдарч байсан бол тэр 2 зодолдох байсан болов уу?
Мэдээж үгүй. За бага зэрэг наргичлаа…Уучлаарай.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж