ЕГИПЕТ ХӨЛ
Хөлийн хуруунууд эрхийгээс эхлэн чигчий хүртэл жигд хэмжээтэй жижгэрсэн, нэг шугам дагуу байрласан хөлийг египет хөл гэж нэрлэдэг. Хэрэв таны хөл зураг дээрх шиг бол та нэлээд нууцлаг, ганцаардмал, сэтгэл хөдлөлдөө автдаг нэгэн бололтой.
РОМ ХӨЛ
Хамгийн түгээмэл хэлбэр. Ийм хөлтэй хүмүүс ихэнхдээ нийтэч, нөхөрсөг хүмүүс байдаг.
ТАРИАЧНЫ ХӨЛ
Хөлийн хуруунууд жигд тэгш бол тайван, ухаалаг, прагматик хүмүүс байдаг гэнэ. Хэлсэндээ хүрэх гэж эрмэлздэг.
ГРЕК ХӨЛ
Хөлийн хоёр дахь хуруу нь бусдаасаа илүү урт бол урлагийн мэдрэмжтэй, сэтгэл хөдлөл ихтэй, удирдан манлайлагч голдуу хүмүүс байдаг.
ХӨДӨЛДӨГГҮЙ ЧИГЧИЙ ХУРУУ
Хөлийнхөө чигчий хурууг салгаж хөдөлгөж чаддаггүй хүмүүс уужуу тайван, аливаад ул суурьтай, няхуур ханддаг, урьдчилан тооцоолох чадвартай хүмүүс байдаг. Мөн хуучинсаг үзэлтэй, ажилд махруу байх нь олонтаа.
ХӨДӨЛДӨГ ЧИГЧИЙ ХУРУУ
Өмнөхийн яг эсрэг төрлийн хүмүүс гэж тодорхойлж болно. Адал явдал эрэлхийлэгч, бусадтай нийцтэй, өөрчлөлт, шинэчлэлтэд үргэлж бэлэн хүмүүс. Тэнэг зүйл санал болгосон ч тэд таатай хүлээж авахад бэлэн байдаг.
БОГИНО ЧИГЧИЙ ХУРУУ
Бусдын санаа бодлыг үл ойшоогч, зөвхөн өөрөө өөртөө итгэгчид.
ДУНД ХУРУУ ГАДАГШАА ХАЗАЙСАН
Бүгдийг нарийн тооцоолж, төлөвлөдөг хүмүүс. Бүх зүйл нь зохион байгуулалттай, эмх замбараатай, бүгдийг хяналтдаа байлгахыг эрмэлздэг.
ДУНД БА ЯДАМ ХУРУУ ХООРОНДОО ЗАЙТАЙ
Сэтгэл хөдлөлдөө авталгүй, аливаад логик сэтгэлгээгээр ханддаг. Гайхалтай дипломатч, шинжээч, худалдаачин байх нь элбэг.
С.ЦЭЛМЭГ