Үндэсний статисикийн хорооны нэгдсэн мэдээллийн сангаас харахад 15-19 насны буюу өсвөр насны эхчүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал 2014 онд 3259, 2015 онд 3595, 2016 онд 3829 хүүхэд өсвөр насны залуухан эхчүүдээс төржээ. Үүний гол шалтгааныг эрүүл мэнд, бэлгийн боловсрол дутмаг байгаагаас үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар үйл ажиллагаагаа явуулдаг “Гүнж” төвөөс энэ талаар тодруулахад “Гэр бүлийн орчин, харилцаа муугаас болж эцэг эх нь хүүхэддээ энэ талаарх мэдээллийг бараг өгдөггүй. Залуу хосууд бие биентэйгээ илэн далангүй ярилцаж, мэдлэгээ хуваалцдаггүй. Гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэггүй, хамгаалах хэрэгслийг хэрэглээ болгож хэвшээгүй. Бэлгийн хүчирхийлэл, ураг төрлийн хүчирхийлэлд өртөх” гэх мэт асуудлаас болж жил ирэх тусам залуу ээжүүдийн тоо нэмэгдэж байгааг тэд хэллээ.
Г.ТҮШИГ