ИНЕГ-т ажиллаж буй Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.
Тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрээр ахлуулсан ажлын хэсгийн сургалтад ИНЕГ болон түүний харьяа байгууллагуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч 100 гаруй албан хаагч хамрагдлаа.
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаас батлан гаргасан юм.
ЭХ СУРВАЛЖ: ИНЕГ