“Уран үйлчин” улсын анхдугаар уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

“Уран үйлчин” улсын анхдугаар уралдаан болно

Монгол улс хямралаас гарах, хөгжих хамгийн үнэн зөв зүйл бол үйлдвэржилт гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. Тэгвэл монгол улсын 21 аймгийн нийт оёдолчин, үйлчид жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд Уран үйлчин улсын анхдугаар уралдааныг зохион явуулах болсон байна.

Монгол уламжлалыг үе дамжуулан авч явж буй үйлчин оёдолчдоо урамшуулах, Оёдолчин үйлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, Монгол дээл хувцсыг урладаг эдгээр хүмүүсийг хөшигний араас гаргаж олон нийтэд таниулах зорилготойгоор “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас санаачлан 21 аймгийн нийт оёдолчдын дунд зохион явуулах болжээ. ингэснээр том зах зээлд бүтээгдэхүүнээрээ танигдаж өөрийгөө үнэлүүлэх маш том боломжийг олгох юм. Уралдаанд оролцогчдын хувьд мэргэжил,нас хүйс заагаагүй бөгөөд уралдаанд оролцсон бүх оёдолчид “уран үйлчин” цол тэмдэг хүртэх юм.

Уралдааны шагналын сан 100 сая төгрөг бөгөөд эхний ээлжид Дархан уул аймаг, Орхон аймагт эхний уралдааныг зохион явуулж, аймаг тус бүрээс аймаг хотын тэргүүн дэд аварга, уран үйлчин цол өргөмжлөл, зуун мянган төгрөг оёдлын машинаар, аймаг хотын тэргүүн аварга уран үйлчин цол өргөмжлөл гурван зуун мянган төгрөг, оёдлын машин, аймгийн аварга уран үйлчин нь цол өргөмжлөл, таван зуун төгрөгөөр шагнан, шилдгүүдийг бүсийн аварга шалгаруулахад явж ур чадвараа сорих боломжтойг зохион байгуулагчийн зүгээс дуулгаж байна.

Монгол дээл хувцас урлаачдын анхдугаар уралдааны төгсгөлийн шат 2017 оны 7 сарын 10нд үндэсний баяр наадмын үеэр Сүхбаатарын талбайд бүх оролцогчдоо урьж оролцуулан үзэсгэлэн гарган баярын жагсаал, загварын шоу үзүүлбэр хийж эцсийн үр дүнгээ ард иргэддээ тайлагнах юм.

ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж