Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаанаар өнөөдөр /2017.03.30/ НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ үеэр НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авчээ. Завсарлага авах болсон үндэслэлээ тус бүлэг “Нийслэлийн Засаг дарга хогондоо дарагдаж байгаа хотоо цэвэрлэх, нийтээрээ хөлөглөх нийтийн тээвэрт цагаа барьдаг хариуцлагатай, соёлтой үйлчилгээ нэвтрүүлэх. Бодит ажлын байр нэмэгдүүлэх, хөрс орчны бохирдлыг бууруулах зэрэг чухал асуудлыг шийдвэрлэх бодитой ажил санаачилж яаралтай өргөн барих шаардлагатай байна” гэж үзэн завсарлага хүссэнийг ийнхүү ёсоор болгожээ.
Иймээс эл асуудлыг НИТХ-аанаар ирэх долоо хоногт хэлэлцэх шаардлагатай болж байна.
Г.ХОРОЛ