НҮБ-д суугаа ОХУ-ын элчин сайд Виталий Чуркин сурвалжлагчдад хандаж, хурлыг үр дүнгүй болсон тухай хэлээд энэ удаагийн хурал зөвлөгөөнөөс Сирид цаашид гарч болзошгүй тэмцлийг зогсоох дорвитой арга хэмжээг санаачилж чадах эсэх нь эргэлзээтэй байж болохыг онцолсон байна.
Сирийн аюулгүйн хүчин Хама болон бусад хотуудад цэргийн ажиллагаа зохион байгуулж, 140 гаруй хүний амийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан бөгөөд энэ хэрэг олон улсын анхаарлыг татаж, Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдаж, зөвлөмж гаргахад хүргэсэн юм. Хурлыг Германы талын хүсэлтээр зохион байгуулсан ба талууд ямар нэг зөвлөмж, мэдэгдлээс илүүтэй болж буй нөхцөл байдалд тохирсон заавар зааварчилгааг өгөхийг хүсч байна.