ОХУ цэргийн бие бүрэлдэхүүнээ нэмнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

ОХУ цэргийн бие бүрэлдэхүүнээ нэмнэ

Оросын хууль эрх зүйн мэдээллийн албан сайтад тавигдсан мэдээллээр ОХУ цэргийн тоогоо энэ онд нэмэгдүүлж байна. Энэ оны долдугаар сарын 1-нээс ОХУ-ын зэвсэгт хүчний бие бүхэлдэхүүний тоог өнгөрсөн онтой харьцуулахад 12 мянган хүнээр нэмж нэг сая 903 мянгад хүргэх ажээ.

Ингэхдээ цэргийн алба хаагчийн тоо өөрчлөгдөхгүй, нэг сая 013 мянга хэвээр байх юм байна.

Цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг энэ сарын 28-ны өдрөөс хүчин төгөлдөр болжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж