Алдарт гэрэл зурагчин Ирвин Пенны мэндэлсний 100 жилийн ойд зориулан "Метрополитен" музей урлагийн түүхэнд өөрсдийн зохиомж, мэдрэмжээрээ алдаршсан гэрэл зургийн их мастерын домогт бүтээлүүдээс танилцуулах гэж байна.
Дөрөвдүгээр сарын 24-нд нээгдэх "Irving Penn: Centennial" үзэсгэлэнд америк уран бүтээлчийн 200 гаруй бүтээл, түүний эхнэр Лиза Фонссагривзын "Vogue" сэтгүүлд зориулан авч байсан гэрэл зургуудыг дэлгэн тавих аж.
Үзэсгэлэнгээс нэрт гэрэл зурагчны дуранд буусан ХХ зууны урлагийн одод болох Пабло Пикассо, Трумен Капоте, Ингмар Бергман, Иссей Мияке нарын хөргийг сонирхож болно. Үзэсгэлэнг долдугаар сарын 30 хүртэл толилуулахаар тогтжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР