Архангай аймагт хоёр сая гаруй мал төллөнө

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

Архангай аймагт хоёр сая гаруй мал төллөнө

Архангай аймагт 19 сумын 17,000 малчин өрхийн 5 сая мал өвөлжсөн, багагүй хэсэг нь сум дамжин, зарим нь хил залгаа аймгийн нутагт оторложээ. Энэ хавар Архангай аймаг 2 сая 137.000 толгой хээлтэгч малаас 80 гаруй хувийг буюу 1.6 сая гаруй төл авна гэж тооцож байна. Хээлтэгч малыг ангилж үзвэл гүү 109.000, ингэ 446, үнээ 221.000, эм хонь 1 сая 98 мянга, эм ямаа 609.000 байна.

Төл малаа анхнаасаа ихэрлүүлэн авч байгаа Архангайнхны хувьд энэ хавар болж өгвөл төлөө 100 хувьд хүргэж авахаар зорьж байна. Ийм ч учраас малчидтайгаа ойр байж, ялангуяа залуу малчиддаа зөвлөгөө өгч ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ARKHANGAI.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж