”Дулаан хар” баяжуулах үйлдвэр ашиглалтанд орно

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

”Дулаан хар” баяжуулах үйлдвэр ашиглалтанд орно

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалганы  "Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэрийг энэ жилээс ашиглалтанд оруулах талаар БНХАУ-ын Чи Хуа группын "Юүшэнгминг” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ахлуулсан төлөөллүүд аймгийн Засаг даргатай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Солтан болон  аймгийн Засаг дарга А.Гылымхан нар тус компани үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа илэрхийлж, ажиллах хүч авч ажиллуулахдаа орон нутгийн бодлогыг хүрээнд манай талаас ажилтан авч ажиллуулахыг санал болголоо.

"Дулаан хар" баяжуулах үйлдвэр нь жилд  300 мянган тонн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай баруун бүсийн томоохон үйлдвэр юм. Уг үйлдвэр ашиглалтанд орсноор ажлын байр бий болгох боломж бүрдэнэ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.BAYAN-OLGII.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж