Компьютер таны бодлыг уншдаг болно

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

Компьютер таны бодлыг уншдаг болно

Илон Маск

"Space X" болон "Tesla Motors" компанийг үндэслэгч Илон Маск "Neuralink" нэртэй шинэ компани байгуулж,  хүний тархин дахь  мэдээллийг дижитал төхөөрөмжид буулгах технологи бүтээхээр зорьж байгаа тухай "The Wall Street Journal" сонин бичжээ.

Түүний шинэ компани “мэдрэлийн сүлжээ” гэгч тархинд электрод суулгах технологи бүтээж байгаа аж. Ийм маягаар хүн өөрийн бодол санааг компьютерт суулгаж, эсвэл түүнээс мэдээлэл авч болох ажээ. Ирээдүйд энэ арга зарим нэг өвчин, ялангуяа унаж татах, мэдрэлийн үхэжсэн эсийг сэргээх зэрэгт тус болно гэж компанийнхан үзэж байгаа гэнэ.

Өнгөрсөн 2016 оны долдугаар сард нэрээ албан ёсоор бүртгүүлсэн "Neuralink" компани шинжлэх ухааны ажилтнуудынхаа орон тоог бүрдүүлж, анхаарал тавьж эхэлсэн байна. Компанийг үүсгэн байгуулахад Америкийн бизнесмен Макс Ходак оролцсон гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор тэдний багийн шинэ төсөл эхлэл хэсэгтээ явж байгаа сонин онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж