Захиргааны хяналттай иргэд сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Захиргааны хяналттай иргэд сургалтад хамрагдав

Архангай аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран захиргааны хяналттай иргэдэд сургалт зохион байгуулжээ.

Энэхүү сургалт нь тэднийг нийгэмшүүлэх, шинээр батлагдан хэрэгжиж буй хуулиудыг сурталчлан таниулах, ойлголт өгөх, дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Захиргааны хяналтад байгаа иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, ажил олгогч байгууллагын захиалгын дагуу ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж