АНУ-ын хөрөнгийн индекс унаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

АНУ-ын хөрөнгийн индекс унаж эхэллээ

АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд болон долларын ханш долоо хоногийн эхээр унаж эхэлжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп "Obamacare" эмнэлгийн даатгалын хөтөлбөрийг зогсоох хуулийн төслийг парламентаас эргүүлэн татсаны дараа Азийн зах зээл дарамтад орсон гэж шинжээчид үзэж байна. Энэ үйл явц түүний татвар бууруулах, эдийн засгийг дэмжих үүднээс төсвийн зарлагыг нэмэгдүүлнэ гэсэн бодлогод эргэлзэхэд хүргэж байгаа бололтой.

Америкийн хөрөнгийн индексүүд зургаан долоо хоногийн хамгийн доод төвшинд хүрч, 0,7 хувиар унасан байна. “Трампын ралли” гэж нэрлэгдсэн АНУ-ын болон дэлхийн эдийн засгийн хурдасгасан өсөлтийн гол хэсэг болсон түүхий эдийн хөрөнгөтэй холбоотой найдвар хүртэл дарамтад орж эхэллээ.

Японоос гадуурх Ази-Номхон далайн бүсийн хувьцааг тооцсон MSCI индекс гэхэд 0,1 хувиар, Японы Nikkei индекс 1,5%-иар унасан байна. Америкийн доллар суларсны улмаас иенийн ханш чангарч, энэ уналтыг өдөөсөн хэмээн хэвлэлүүд бичжээ.

Доллар иенийн ханшны үзүүлэлт

Доллар валютын сагстай харьцуулахад бараг хоёр сарын доторх доод хэмжээнд хүртэл багасчээ. Долларын индекс 0,3%-иар 99,287 хүртэл буурсан нь хоёрдугаар сарын 2-ноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болж байна. Энэ индекс нь Трампыг ажлаа авсан үе буюу нэгдүгээр сард 14 жилийн дээд төвшнийг харуулж байсан юм.

Евро/долларын харьцуулсан ханш

Харин Евро 0,45%-иар өсч, $1,0847 доллартай тэнцжээ. Өмнөх ханшийн харьцуулалт арванхоёрдугаар сараас хойш $1,0849 доллар хүрч байв.

АНУ-ын сангийн 10 жилийн хугацаатай үнэт цаасны ашиг гэхэд өнгөрсөн долоо хоногийн арилжааны хаалтаар 2,37% болж, хоёрдугаар сарын 28-наас хойшхи хамгийн бага төвшинг харууллаа. Харин энэ хугацаанд алтны үнэ унци нь $1257 доллар болж, нэг хувиар нэмэгдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж