Иванка Цагаан ордонд цалингүй ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

Иванка Цагаан ордонд цалингүй ажиллана

Иванка Трамп албан ёсоор эцгийнхээ засаг захиргаанд хүчин зүтгэхээр болсон тухай Цагаан ордноос мэдэгдлээ. Доналд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр тангараг өргөснөөс хойш албан бус шугамаар эцгийнхээ ажилд зөвлөж, тусалж байсан Иванка цаашид ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСЛАХ гэсэн албан тушаалд цалингүй ажиллахаар болсон гэнэ.

Иванкагийн нөхөр Жаред Кушнер мөн ерөнхийлөгч Доналд Трампын ахлах зөвлөхөөр ажилладаг билээ.

Иванка Трамп эцгийнхээ хамт дэлхийн удирдагчидтай хийх уулзалтад оролцож байв. Тэдгээрийн нэг нь Канадын ерөнхий сайд Жастин Трюдо байлаа.

Хоёр долоо хоногийн өмнө Германы канцлер Ангела Меркель АНУ-д айлчлах үеэр Иванка Европын том гүрний төрийн тэргүүний дэргэд суув.
 

Төрийн албанд зүтгэхээр Иванка Трамп бизнес үйл ажиллагаагаа удирдах эрхээсээ татгалзаж эхэлсэн бөгөөд Trump Organization дэх удирдлагын албан тушаалаасаа ч мөн өөрийн хүсэлтээр огцорсон юм.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж