“Боловсрол суваг” телевизийн хамт олон “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар энэ амралтын өдөр /2017.04.02/ гарч эхэлнэ.
“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улиралд Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, залуу дуучин А.Хишигдалай, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, “Эмоци” продакшны залуу жүжигчин Б.Ариунцэцэг, БНСУ-ын “Монтант” хамтлагийн гишүүн, С.Гантогоо, төгөлдөр хуурч Ами /С.Алимаа/, дуучин Б.Халиун нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх юм.
Харин тэдэнтэй өрсөлдөх найм дахь оролцогч, шүүгчдийн бүрэлдэхүүнийг одоогоор нууцалж байгаа бөгөөд шоуны эхний дугаараас мэдэх боломжтой ажээ. Ийн “Яг түүн шиг 2” шоуны эхний дугаар ирэх дөрөвдүгээр сарын 2-нд гарах нь ээ.
Шоуны хоёрдугаар улирлын оролцогчдын дүр хувиргалтыг ОХУ-ын туршлагатай, мэргэжлийн артистууд ажиллахаар болсон байна. “Яг түүн шиг 2” шоу олон улсын стандартын дагуу хийдэг учраас эхний улирлын шоуны зарчим, шагнал энэ цуврал дээр ч хэрэгжинэ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.
“Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү:
Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар:
Төгөлдөр хуурч С.Алимаа:
БНСУ-ын “Монтант” хамтлагийн гишүүн С.Гантогоо:
Дуучин Б.Халиун:
“Эмоци” продакшны залуу жүжигчин Б.Ариунцэцэг:
Дуучин А.Хишигдалай:
А.СҮРЭН