Уэббер зуны амралтаар шинэ гэрээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Уэббер зуны амралтаар шинэ гэрээ хийнэ

“Формула нэг”-ийн энэ улирлын зуны амралт эхэлж буй энэ үед сар гаруй хугацааны амралтыг ашиглан “Red Bull” нисгэгчийнхээ гэрээтэй холбоотой асуудлыг шийдэх нь ээ. Тодруулбал, багийн удирдлага зуны амралт дуусахаас өмнө Марк Уэббертэй шинэ гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж. Австрали нисгэгч энэ долоо хоногийн эхэнд Австрид байрлах “Red Bull”-ын удирдлагуудтай уулзаж, өөрийн ирээдүйн төлөвлөгөөний талаар танилцуулсан байна. Уг уулзалтаас түүнтэй нэг жилийн гэрээний сунгалтыг хийх талаар яриа гарчээ. Унгарын гран-при уралдааны үеэр “Формула нэг”-ийн экс-нисгэгч Хелмут Марко Марк Уэбберийг 2012 он дуустал “Red Bull”-д хүчин зүтгээд, “Формула нэг”-ийг орхих болно гэж хэлж байсан. Харин багийн дарга Хорнер өөр зүйл бодож байгаа юм. “Бид Маркийг ирэх улиралд багтаа уралдуулах талаар ярьсан. Тэгэхээр ирэх улиралд энд байна. Тэр бол багийн гол гишүүн учраас ирэх хоёроос дөрвөн жил энд байна гэж бодож байна. Тэр одоо ч ялалтаар цангасан, ширүүн өрсөлдөгч хэвээр байгаа” гэж Хорнер хэлжээ. Уэббер шинэ гэрээг цаг алдалгүй, хурдан хийхийг хүсч байгаа юм. Харин Хорнер уг гэрээ хийхэд хэдэн долоо хоног шаардлагатай гэсэн байна. “Зун болохоор бид ширээний ард сууж, ярилцдаг. Энэ ажил наймдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Марк бид хоёр сайн харилцаатай. Тиймээс түүнтэй энэ талаар шударга ярилцсан. Асуудал удахгүй шийдэгдэнэ” гэжээ.  Уэббер одоогоор 149 оноотой нисгэгчдийн тэмцээнд Феттелийн ард хоёрт бичигдэж байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж