Монголын зөн билэгчид Орост тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Монголын зөн билэгчид Орост тулалдана

Монголын зөн билэгчид ОХУ-ын зөн билгийн тэмцээнд оролцохоор болжээ. Энэ талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын зөн билгийн академийн тэргүүн Өнөрбаяр мэдээлэл хийлээ. Монголын зөн билэгчид Оросын зөн билэгтнээс дутахааргүй тул тийнхүү өрсөлдөх аж. Харин хэн гэдэг зөн билэгтэн ОХУ-ыг зорихыг наймдугаар сарын 8-наас “NTV” телзевизээр өдөр болгон 20.30 цагт гарах “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн явцад олон нийтийн санал асуулгаар тодруулах юм байна. Тус нэвтрүүлэгт өмнөх зөн билгийн тулааны ялагчилд болон шилдэг оролцогчид болох удган Өүлэн, лам Мөнхбат, Ганжаргал, Алтангэрэл, лам Мягмаржав, удган Түдэв, зайран Доржханд,  удган Жавзаа нар өрсөлдөн шилдгээ тодруулж ОХУ-ыг зорих нь ээ.

Мөн тус академиас ирэх аравдугаар сарын 1-нд “ургацын баяр”-аар хэсэг зөн билэгчдийн хамт Солонгос улсыг зорихоор төлөвлөөд байгаа аж. Энэхүү ажлын гол зорилго нь Солонгосын бөө нартай хүчээ үзэх, туршлага солилцох, тэнд ажиллаж, амьдарч буй монглчуудтайгаа уулзах  гэнэ. Түүнчлэн аравдугаар сарын сүүлээр Оросын шилдэг зөн билэгч Мехти өөрийн шавь Максимтай Монголд ирэхээр болсныг дуулгасан юм.

Сонирхуулахад, Монголын зөн билгийн аккадеми он гаргаад Монгол туургатны зөн билгийн тулааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж