Би Г.Арсланг сайн мэднэ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Би Г.Арсланг сайн мэднэ











АН-ын
гишүүн Ж.Батзандан:

-Иргэний
хөдөлгөөнүүдийн их хурлаас гарсан шийдвэрийг эрх баригчид хүлээн авч
хэрэгжүүлнэ гэдэгт та итгэж байна уу?

-Иргэний
нийгмийн зүгээс төрийн эрх барьж байгаа нөхдүүдэд тавьсан
шаардлага, хүсэлтүүд тодорхой хэмжээнд биеллээ олсон гэж бодож
байгаа.
Бид ашигт малтмалын хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан, жагсаал
цуглааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, авлигын эсрэг хууль
батлуулсан
гээд зүгээр суусангүй. Орд газруудаас
иргэн бүр хувь хүртэх учиртай гэж тухайн үед шаардлагаа хүргүүлж байлаа.
Бидний
тэр ажил өнөөдөр биеллээ олчихсон л байж байна. Саяын
иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн их хурлаас улс төрийн хариуцлагыг
илүү түлхүү хөндөж тавьсан. Өнөөдөр монгол оронд улс төрийн хариуцлага
ус агаар
мэт дутагдаж байгааг жирийн иргэд олон түмэн маань мэдэж байгаа. Татвар
төлөгчдийн мөнгийг улсын төсөвт бүрдүүлээд хэрэггүй шахуу зүйлд үрэлгэн
зарцуулж байгаа байдалд үнэлэлт дүгнэлт хийхийг, Хүүхдийн мөнгийг буцааж
олгох,
УИХ-ын гишүүдийн хувьдаа соёлтойгоор завшсан 76 тэрбумаа хүчингүй болгох
зэрэг
шаардлагуудыг хүргэсэн. Эдгээр шаардлагууд ард иргэдээс гарсан
шаардлагууд ш
дээ. Мэдээж их хурлын гишүүд өөрсдийнхөө
гаргасан шийдвэрийг дуртай нь аргагүй хүчингүй болгоно гэж хэзээ ч
байхгүй. Төр
засгийн буруу шийдвэр болгоныг засч залруулахын тулд иргэний нийгэм
ажиллах
ёстой. Байнгын иргэний хяналтын системийг ажиллуулах замаар иргэд
олон нийт өөрсдийнхөө тавьсан шаардлага
хүсэлтийг тодорхой түвшний амьдралд
хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Дайны жил Халх голд 100 гаруй
хүн амиа
алдсан байдаг. Гэтэл өнөөдөр энх цагт 50
гаруй хүн хилийн цэрэгт амиа алдсан байна. Тэгэхээр монголын хил дээр
дайн
болоод байгаа юм уу аль эсвэл Ц.Нямдорж эх орноо манж яваа цэргүүдийг
олж
хороогоод байгаа юм уу гэдгээ тайлбарлах ёстой.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж