Г.Дэнзэнгийн шүүх хурал завсарлажээ

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэнгийн шүүх хурал завсарлажээ

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд 2 дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Дөнгөж сая шүүх хурал завсарлалаа. Завсарлагааны дараа шүүх бүрэлдэхүүн шинжээчийн дүгнэлтийг сонсох юм байна. Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Эдгээр хүмүүсийн хувьд "Эрдэнэс таван толгой" ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг "Говь повер" ХХК-ийн дансруу шилжлүүлэн авсан гэх хэрэгт буруутган шүүж байгаа юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж