Допингт тооцогдох эмийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Допингт тооцогдох эмийг танилцуулав

Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат

Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны албанаас /САУЭША/ өнөөдөр/2017.03.31/ Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад зориулсан сургалтыг Спортын төв ордны “А” зааланд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын сэдэв “Допинг ба өнөөгийн байдал”, “Допингийн эм зүйн ангиллын хориглосон жагсаалт” байсан юм. Сургалтыг САУЭША-ны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат удирдан явууллаа.

Өнөөдрийн сургалтаар Олон улсын допингийн хорооноос гаргасан эмийн жагсаалт болон хориотой эмийн талаарх мэдээллийг өглөө. Олон улсын допингийн хорооноос өнгөрсөн онд Мелодонин /зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах/ төрлийн эмийг хэрэглэсэн тамирчдыг допинг хэрэглэсэнд тооцож, тэмцээнд оролцох эрхийг нь хасахаар болсон. Тиймээс мелодонин  төрлийн эмийг олон янзаар гарсныг дасгалжуулагч, тамирчдад анхаарууллаа. Мөн аутолог /өөрийн цусыг аваад өөрт хийх/, гомолог /хүний цусыг аваад хүнд хийх/ зэрэг хориотой аргуудыг тайлбарлав. Харин кофе уухыг тамирчдад зөвшөөрчээ. Тэмцээний үеэр хэрэглэж болохгүй болон цаашид допингийн эмийн төрлүүдийг сайтар анхаарахыг Спорт анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс хүслээ. Тус төвөөс дасгалжуулагч, тамирчдад зориулсан сургалтыг долоо хоног бүр хийхээр тогтож байгаа аж.

Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат

Допингийн хяналтын процесс нь дор дурдсан 11 шатнаас бүрддэг байна.      

  • I шат        Тамирчныг шинжилгээнд сонгох                                          
  • II шат       Тамирчинд мэдэгдэл өгөх
  • III шат     Тамирчин допингийн шинжилгээний байранд очих
  • IV шат      Шээх саваа сонгох
  • V-VI шат   Шээс өгөх
  • VII шат     Өгсөн дээжээ хийх сав сонгож, А, Б саванд хувааж хийх
  • VIII шат    Саваа таглаж битүүмжлэх
  • IX шат       Дээжний хувийн жинг хэмжих
  • X шат        Допингийн хяналтын хуудас бөглөж баталгаажуулах
  • XI шат       Дээжийг лабораторид илгээх үе

Допингийн холбоотой мэдээллийг www.antidoping.mn/index.php сайтаас авах боломжтой.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж