Зүүдэн дэх тэнгэрийн байдлаар зам мөрөө шинжихүй

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Зүүдэн дэх тэнгэрийн байдлаар зам мөрөө шинжихүй

Толгой дээрх оёоргүй тэнгэр хүн төрөлхтний хувьд ямагт оньсого мэт нууцлаг зүйл байж, түүний дотоодод шилдэг сайн чанар, уран бүтээлийн урам зориг бий болгосоор ирсэн түүхтэй. Бид хурмаст тэнгэртээ хамгийн хүнд хэцүү асуулт тавьж, мөргөж залбирдаг. Тийм болохоор хурмаст тэнгэр зүүдлэгдвэл бидэнд чухлаас чухал мэдээлэл ирдэг билээ.

Зүүдэнд Эх дэлхийн энерги – мэдээллийн орон руу бидний далд ухамсарт өгч буй дохиоллууд онцгой үнэ цэнэтэй байдаг гэдэгт өдгөө хэн ч эргэлздэггүй. Тэдгээр дохиоллуудыг сонсож, танин мэдэж чадваас бид хэзээ ч зөв замаасаа хальтарч хазайхгүй бөгөөд авьяас чадвараа дээд зэргээр нээн илрүүлж, зорилт зорилгодоо хүрч чадна.

Чухамдаа энэ чиглэлээр л зүүд зүүдлэгдэж, бид тэнгэрийг харж байдаг. Тийм шөнийн зүүднүүдийг ердийн үзэгдэл хэмээн үзэж болохгүй, энэ бол ховорхон тохиолддог үзэгдэл юм. Тийм зүүднүүдтэй цуг, зүй ёсоор, үлэмжийн учир холбогдолтой мэдрэмж, чухал чухал үйл явдлын хүлээлт, өөрийнхөө байр байдлыг хянан үзэх амьдралынхаа зорилго чиглэлийг тодорхойлох шаардлага ирдэг.

Тэгэхдээ тэдгээр зүүд нь маш эерэг нөлөө үзүүлдэг. Тэр байтугай түгшүүртэй дүр байдалтай байлаа ч гэсэн эерэг нөлөө үзүүлдэг. Учир нь юуны өмнө энэ нь хүн хийгээд орчлон ертөнцийн хоорондын нягт хэлхээ холбооны шинж тэмдэг болдог. Хурмаст тэнгэртэй холбоотой бүх зүүдийг харьцангуйгаар хэдэн айд буюу категорид хувааж болно.

ҮРГЭЛЖЛЭЛ: BUDDA.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж