Дарханд ширээний теннисний УАШТэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Дарханд ширээний теннисний УАШТэмцээн эхэллээ

Монгол улсын 2017 оны Насанд хүрэгчдийн Ширээний теннисний спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгуулахаар Монголын Ширээний теннисний спортын холбоо шийдвэрлэн аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Спортын ордонд 2017 оны гуравдугаар сарын 29-нөөс эхлүүлсэн.

Өчигдөр /2017.03.30/ Ширээний теннисний улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо. Тэмцээнд 24 багийн 150 гаруй тамирчид оролцож байна.Тэмцээнд үе үеийн төлөөлөл болсон тамирчид оролцож байгаа бөгөөд Монгол улсын 8 удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Батхишиг, Монгол улсын 3 удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн, Монгол улсын 2 удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Бэгз, Баярмагнай, Содболор зэрэг үе үеийн шилдэг мастерууд оролцож байна. Дашрамд сонирхуулахад Дархан-Уул аймагт Ширээний теннисний спортыг С.Чойвон болон Н.Лхагвадорж, Б.Баасан, Н.Батбаяр, Л.Завьмөнх, Жаргалсайхан нар анх санаачлан үүсгэн байгуулсан түүхтэй юм байна.Тэмцээний нээлтийн үеэр Я.Бэгз Биеийн тамирын тэргүүний ажилтан, Т.Энхтөр Биеийн тамирын тэргүүний ажилтан, Монголын үндэсний олимпын алтан медалиар Г.Батхүү, Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор С.Жаргалсайхан нар шагнагдсан юм. Ширээний теннисний УАШТэмцээн ирэх сарын нэгний өдрийг хүртэл үргэлжлэн явагдаж аваргаа шалгаруулах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж