Сагсны тоглолтууд хөлбөмбөгт саад учруулахгүй

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

Сагсны тоглолтууд хөлбөмбөгт саад учруулахгүй

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх хорооны нэр бүхий гишүүдийн хүсэлтээр Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн Холбооны “Үндэсний супер лиг”-ийн тоглолтыг Хөлбөмбөгийн футзалын ордонд явуулахаар шийдсэн.

МҮСБХ-оос 2017 оны гуравдугаар сарын 03-нд ирсэн хүсэлтэд МХБХ-ны Гүйцэтгэх хорооны нэр бүхий гишүүд дэмжиж буйгаа илэрхийлж, гарын үсэг зурсан тул футзалын ордонд сагсан бөмбөгийн тоглолтууд явагдах боломжтой болсон юм.

Гэхдээ эдгээр сагсан бөмбөгийн тоглолтууд 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн бэлтгэлд саад болох зүйлгүй. Тодруулбал, ирэх тавдугаар сард Азийн 20 хүртэлх насны футзалын аварга шалгаруулах тэмцээн оролцох шигшээ багийн бэлтгэлтэй өдөр сагсан бөмбөгийн “Үндэсний супер лиг”-ийн тоглолтууд болохгүй. Тиймээс Монголын 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн бэлтгэлд, цагийн дотор угсарч, хурааж болдог энэхүү талбай саад учруулахгүй гэсэн үг.

Мөн МХБХ-той хамтран ажилладаг "Их талын дуулиан" ТББ-ын “Дуулиан 2020” тэмцээн ирэх сарын 1-нээс эхлэн өдрийн цагаар явагдана гэдгийг Монголын хөлбөмбөгийн холбоо албан ёсоор тайлбарлалаа. 

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж