
Шүүх хуралд 600 орчим хүн оролцох бөгөөд Мубаракийг суулгах төмөр торыг шүүхийн танхимд урьдчилан байрлуулжээ. Өдгөө 83 настай ноён Мубарак өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Шарм Эль Шейх хотын эмнэлэгт цагдаагийн хяналтан дор байгаа ба шүүх хурлын өмнөхөн түүнийг эмнэлгээс нь шууд шүүхийн танхимд авчирахаар төлөвлөжээ. Египетийн телевизээр лхагва гаригийн өглөө мэдээлснээр ноён Мубаракийг шүүхийн танхимд хүргэх онгоц Шарм Эль Шейхэд газардсан байна. Египетийн Ерөнхийлөгч асан Кайр хотын Тагрир талбайд 850 хүний амийг гаргуунд нь гаргасан 18 хоногийн бослогын дараа өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд хүчээр албан үүргээ хүлээлгэж өгсөн юм. Мубаракийн үйлдсэн хэргийг шүүх энэ цаг үед түүнд хонзон санасан Египетчүүд ид эсэргүүцлээ илэрхийлж, шүүх танхим хүртэлх замд түүнийг хороочихвий гэсэн болгоомжлол засгийн газар, ажиглагчдын дунд байгаа юм.