Говь-Алтайгаас Ховд орох замд байрлах “Далан ээвийн гүүр”-ийг хэзээ засах нь тодорхойгүй байна. Учир нь өнгөрсөн оны зургадугаар сард тус газар хүчтэй хур тунадас орж, үер буусны улмаас гүүр нуржээ. / Далан ээвийн гүүр нь 24 метр урттай/
Угтаа бол Говь-Алтайгаас Ховд орох замыг хатуу хучилттай болгож ашиглалтад оруулсан билээ. Тухайн үед “Далан эвийн гүүр” ашиглалтын шаардлага хангаж байсан тул замын зурагт төсөлд оруулаагүй орхисон аж. Гэтэл хатуу хучилттай зам ашиглалтад орсны дараа үер буун, гүүр нуржээ. Одоогийн байдлаар аймгийн мэргэжлийн хяналтаас энэхүү гүүр нурсан шалтгааныг тогтоож, Зам тээврийн яаманд хүргүүлсэн байна. Гэвч хэзээ гүүрийг шинэчлэн барих нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Т.НОМИН